Ээлжит хичээлийн хөтөлбөр-1


Сэдэв 1. Алгоритмыг блок схемээр дүрслэх. Шугаман алгоритм
Суралцахуйн зорилт: Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр дүрсэлсэн шугаман алгоритмыг ойлгох, тайлбарлах. 
Эзэмших мэдлэг, чадвар:
• Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэх; 
• Шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох;
 • Үгээр болон блок схемээр дүрсэлсэн шугаман алгоритмыг ойлгох, унших. Түлхүүр үг: Алгоритмыг үгээр дүрслэх, блок схемээр дүрслэх, шугаман алгоритм, эхлэлийн блок, төгсгөлийн блок, оролт, гаралтын блок, явцын блок. 

Судлах цаг: 1 
Багшийн бэлтгэх зүйл: Шугаман алгоритмыг дүрслэх блок схемүүдийг харуулсан цахим үзүүлэн, тарааж өгөх материал, үгээр болон блок схемээр илэрхийлсэн жишээ шугаман алгоритмууд, Яст мэлхийн урлан (Microsoft Windows Logo) программ.

Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт:
Үйл ажиллагаа
Хугацаа (40 мин)
Хүрэх үр дүн
Алгоритмыг үгээр илэрхийлэх аргыг “a талтай кубын эзлэхүүнийг тодорхойлох” бодлогоор сэргээн сануулж, дадлага ажил хийнэ. 
• Алгоритмыг Яст мэлхийн урлан программаар дүрслэх;
 • Алгоритмыг a-ийн тодорхой утгад үр дүнг тооцох аргыг сэргээн сануулах; 
• Уг алгоритмыг блок схемээр дүрслэн өмнөх аргатай харьцуулан ярилцах, дүгнэлт гаргах. Эхлэл, төгсгөл, оролт, гаралт, явцын блокыг таниулна. Шугаман алгоритмыг дүрслэхэд хэрэглэх блокуудыг тайлбарлан дэвтэртээ тэмдэглэж авна.
15
• Шугаман алгоритмын талаарх мэдлэгээ гүнзгийгүүлэх; 
• Шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх; 
• Шугаман алгоритмыг дүрслэхэд хэрэглэгдэх блок схемүүдийг танин мэдэх.
Өмнөх ангид үгээр илэрхийлж байсан шугаман алгоритмыг блок схемээр илэрхийлэх дадлага ажил хийнэ (Сурах бичгийн 19-20 дугаар хуудас. Багаар зохион байгуулж болно).
• Дугуйн талбай олох бодлогын Алгоритмыг блок схемээр дүрслэх; 
• a, b талтай тэгш өнцөгтийн талбай олох алгоритмыг блок схемээр дүрсэх, Яст мэлхийн урлан программаар дүрслэх, тодорхой жишээн дээр үр дүнг тооцоолох;
• a, b талтай тэгш өнцөгтийн гурвалжны талбайг олох алгоритмыг блок схемээр дүрслэх, Яст мэлхийн урлан программаар дүрслэх, тодорхой жишээн дээр үр дүнг тооцоолох; 
• a, b талтай тэгш өнцөгтийн периметрийг олох алгоритмыг блок схемээр дүрслэх, Яст мэлхийн урлан программаар дүрслэх, тодорхой жишээн дээр үр дүнг тооцоолох; 
• r радиустай тойргийн урт, дугуйн талбайг тооцоолох алгоритмыг блок схемээр дүрслэх, Яст мэлхийн урлан программаар дүрслэх, тодорхой жишээн дээр үр дүнг тооцоолох.
15
• Шугаман алгоритмыг дүрслэхэд хэрэглэгдэх блок схемүүдийг үүрэг зориулалтын дагуу хэрэглэх;
• Хялбар шугаман алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх; 
• Шугаман алгоритмыг Яст мэлхийн урлан программаар дүрслэх, ажиллуулж үр дүнг харах, тайлбарлах; 
• Шугаман алгоритмыг тодорхой жишээн дээр биелүүлж, үр дүнг тооцоолох.
Блок схемээр дүрсэлсэн алгоритм өгч, үр дүнг тооцоолох, бодлогын өгүүлбэрийг томьёолох дадлага ажил хийнэ. Хэрэгцээтэй мэдээллээ тэмдэглэж авна.
10
Үгээр болон блок схемээр өгсөн алгоритмыг ойлгож, биелүүлэх, үр дүнг тооцох, тайлбарлах.


--------------------------------------------------------------------------------------------------------------------------

         Та бүхэн дараах видеог үзэж шугаман алгоритм хичээлээ бататгана уу.


No comments:

Post a Comment