Ээлжит хичээлийн хөтөлбөр-2


Сэдэв 2: Алгоритм дахь хэмжигдэхүүн. Салаалсан алгоритм 
Суралцахуйн зорилт: Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр дүрсэлсэн салаалсан алгоритмыг ойлгох, тайлбарлах. 
Эзэмших мэдлэг, чадвар:
• Салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх; 
• Салаалсан алгоритмыг тодорхой утгад үр дүнг тооцоолох; 
• Үгээр болон блок схемээр дүрсэлсэн салаалсан алгоритмыг ойлгох, унших. 
 Түлхүүр үг: Салаалсан алгоритм, нөхцөлт илэрхийлэл, нөхцөл шалгах үйлдэл, нөхцөл шалгах блок.
Судлах цаг: 
Багшийн бэлтгэх зүйл: Салаалсан алгоритмыг блок схемээр дүрсэлсэн цахим үзүүлэн, тарааж өгөх материал, үгээр болон блок схемээр илэрхийлсэн жишээ салаалсан алгоритмууд, Яст мэлхийн урлан (Microsoft Windows Logo) программ.

 Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт:
Үйл ажиллагаа
Хугацаа (40 мин)
Хүрэх үр дүн
• Алгоритм нь оролтын өгөгдөлд боловсруулалт хийж үр дүн гарган авах үйл ажиллагаа болохыг харуулж, ярилцана. 
• Алгоритм дахь оролтын, тооцоолол болон гаралтын өгөгдөл нь хэмжигдэхүүн болохыг жишээгээр харуулж, тайлбарлана (Сурах бичгийн 19 дүгээр хуудас).     
a, b талтай тэгш өнцөгтийн талбай олох алгоритмд: 
- Оролтын өгөгдөл: a, b 
- Гаралтын өгөгдөл: s 
- a, b, s нь алгоритм дахь хэмжигдэхүүн болохыг харуулах. 
10
• Алгоритм нь оролтын өгөгдөлд боловсруулалт хийж, үр дүн гарган авах үйл ажиллагаа болохыг ойлгох; 
• Оролт, боловсруулалт, гаралтад хэмжигдэхүүн ашиглагддаг болохыг ойлгож мэдэх.
• Алгоритм нь нөхцөлөөс хамааран өөр өөр үйлдэл хийхээр дүрслэгдэж болохыг тэдний мэдэх жишээгээр харуулж, тайлбарлана (Сурах бичгийн 20-21 дүгээр хуудас). 
- Зам хөндлөн гарах; 
- Хоёр тооны ихийг олох; 
- Өгсөн тоог эерэг сөрөг эсэхийг тодоройлох зэрэг салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолон ярилцах. 
• Салаалсан алгоритмыг дүрслэхэд нөхцөл шалгах үйлдлийг ромбоор дүрсэлдэг болохыг таниулна. 
• Салаалсан хялбар алгоритмыг дүрслэн, Яст мэлхийн урлан программд тодорхой утгад үр дүнг тооцоолох дадлага ажил хийнэ. A нь хоёр оронтой тоо байг. Тэгвэл: 
а. A тоо 0-ээр төгссөн эсэхийг; 
б. A тоо k цифрт хуваагдах эсэхийг тодорхойлох алгоритм бичиж, Яст мэлхийн урлан программаар бодуулж шалгаарай.
A
10
22 
35
50
63
0-оор төгссөн үү?
тийм




A
10
22 
35
50
63
k
3
4
8
A нь k-д хуваагдах уу?





20
• Алгоритмыг дүрслэхэд хэмжигдэхүүнийг зүй зохистой ашиглах; 
• Алгоритмын оролт, тооцоолол, гаралтад хэмжигдэхүүний ашигладаг болохыг ойлгох, хэрэглэх;
• Салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх; 
• Тооцоолол бүхий салаалсан алгоритмыг Яст мэлхийн урлан программаар дүрслэх, ажиллуулж үр дүнг харах, тайлбарлах; 
• Салаалсан алгоритмыг тодорхой жишээн дээр биелүүлж, үр дүнг тооцоолох.тооцоолох.













• Блок схемээр дүрсэлсэн алгоритм өгч, үр дүнг тооцоолуулах, бодлогын өгүүлбэрийг томьёолох дадлага ажил хийнэ. 
- Өгөгдсөн a тоог тэгш эсвэл сондгой эсэхийг тодорхойлох;
 -5×x−8≥22 тэнцэл бишийн x-ийн өгсөн утгад тэнцэл биш биелж буй эсэхийг тодорхойлох; 
- а тоог к цифрээр төгссөн эсэхийг тодорхойлох. 
10
Үгээр болон блок схемээр өгсөн алгоритмыг ойлгож, биелүүлэх, үр дүнг тооцох, тайлбарлах.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

         Та бүхэн дараах видеог үзэж салаалсан алгоритм хичээлээ бататгана уу.




No comments:

Post a Comment